БИДНИЙ ТУХАЙ

Манай түүх

“Альфа Пойнт” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд барилгын салбарт 5-20 жил ажилласан туршлагатай мэргэшсэн архитектор, инженер техникийн ажилчидтайгаар барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид төслийн анхны концепц төлөвлөлтөөс эхлэн загвар зураг (Эскиз зураг), ажлын зураг, гүйцэтгэлийн ажлын зураг хүртэл иж бүрэн зураг төслийн үйлчилгээ үзүүлдэг. Манай зураг төслийн компани байгуулагдсан цагаасаа хойш улсын болон хувийн хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг, орон сууц, олон нийтийн зориулалттай 20 гаруй барилгын зураг төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Бид чанар, бүтээлч сэтгэлгээ, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж, харилцагч бүрт оновчтой, хэрэгжих боломжтой шийдлийг санал болгодог. Манай зорилго бол төслийг оновчтой зөв төлөвлөж, бодит бүтээн байгуулалт болгон амжилттай хэрэгжүүлэхэд оршино.

Эрхэм зорилго

Барилгын зураг төслийн оновчтой шийдлийг боловсруулж, төслийг бодит бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах.

Алсын хараа

Монголын архитектур, инженерийн салбарт орчин шийдэл, шинэлэг сэтгэлгээг нэвтрүүлсэн тэргүүлэгч зураг төслийн компани болох.

Үнэт зүйлс

  • Чанар

  • Хариуцлага

  • Бүтээлч сэтгэлгээ

  • Мэргэжлийн ёс зүй

бид юу хийдэг вэ?

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТОХИЖИЛТ

Ерөнхий төлөвлөгөө, тохижилтын зураг төслийн хүрээнд инженерийн дэд бүтэц, орчны тохижилт, гадна талбайн зохион байгуулалтыг уялдуулан төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Бид төслийн онцлог, хөрөнгө оруулалтын боломжид нийцүүлэн эдийн засгийн үр ашигтай, хэрэгжих боломжтой зураг төслийг санал болгож, бодит бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай иж бүрэн баримт бичгийг боловсруулдаг.

АРХИТЕКТУР

Архитектур төлөвлөлт нь техник, технологи, материалын цогц шийдэлд тулгуурладаг. Үүний үндсэн дээр хүний ажиллах, амьдрах, амрах орчныг тав тухтай, аюулгүй, гоо зүйн хувьд бүрдүүлнэ. Бид архитектурын зураг төслийн хүрээнд барилгын байршил, зориулалт, инженерийн нөхцөл, орчны онцлогт нийцсэн оновчтой төлөвлөлтийг боловсруулдаг. Мөн барилгын хэлбэр, хэмжээ, хийц, гадна болон дотор орон зайн зохион байгуулалтыг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн иж бүрнээр шийднэ.

ИНЖЕНЕРИНГ

Инженерийн зураг төслийн хүрээнд барилга байгууламжийн бат бөх, аюулгүй, найдвартай байдлыг хангах цогц шийдлийг боловсруулна. Үүнд хийц бүтээц, халаалт агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, холбоо дохиолол, автоматжуулалтын системүүдийг иж бүрнээр төлөвлөнө. Бид инженерийн шийдлүүдийг эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, орчин үеийн технологид суурилан холбогдох норм, дүрэм, стандартын дагуу боловсруулж, төслийн онцлогт тохирсон оновчтой шийдлийг санал болгодог.

Төслөө хэрэгжүүлэхэд бэлэн үү?

Бид таны төсөөллийг бодит бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэхэд бэлэн байна.